Tuesday, November 13, 2012

Байгууллагын захиалгат сургалт

Interlink гадаад хэлний сургалтын төв төрийн болон төрийн бус байгууллага, компани аж ахуйн нэгжийн ажилчид, албан хаагчдын англи хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болох үүднээс англи хэлний бүх шатны сургалтыг зохион явуулна. Бид танай байгууллагын амжилтын үндэс болсон ажилчид, албан хаагчдын англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Сургалтыг Interlink -ын байранд болон захиалагч байгууллагын байранд явуулах боломжтой. Захиалгат сургалтыг сонгосноор та бүхэн хамт олноороо суралцах, сургалтын цагаа сонгох, сургалтыг өөрийн байранд явуулах, хамт олноо хөгжүүлэх боломжтой.