Monday, October 1, 2012

Welcome to the INTERLINK foreign language center

Та Англи хэл сурах нь таны амьдралд хэрэгтэй гэдгийн маш сайн мэддэг хэрнээ түүнийгээ хэрэгжүүлэхгүй байгаа юм биш биз. Эсвэл сурах нөхцөл боломж байхгуй байна уу.Оюутан сурагчид бол сургууль боловсролын байгууллагад мэргэжлийн багшаар заалгачихна.Хэл сурах хүсэлтэй залуучууд, дунд насныхан хэрхэн яаж хэл сурах вэ? Хэл сурах авьяасгүй хүн гэж байдаггүй юм байна. Хүн болгон гадаад хэлийг сурч чадна.Сурач чадах үгүй нь зөвхөн таниас л 100% шалтгаална. Та хэл сурах хатуу зорилго тавьж төлөвлөх хэрэгтэй. Ингээд уйгагуй оролд, залхуурч болохгуй,өөрийгөө хөгжүүл.Хэл сурахын тулд заавал гадаад явах, эсвэл их дээд сургуулийн эчнээ, оройн ангид суралцах шаардлагагуй.Англи, Америкт ажиллаж амьдраад өчнөөн олон жил болсон хэрнээ тэр хэлийг сураагүй, ярьж чаддаггүй хүмүүс байдаг л юм. Заавал гадаадад очиж байж хэл сурна гэсэн бодлоор өөрийгөө битгий хүл.Кино үзэх, ном унших, интернэт ашиглах, гадаад найз нөхөдтэй танилцах гээд хэлний орчныг бүрдүүлж болно. Дорнод аймгийн залуучууд, иргэдэд Англи хэлний мэдлэг олгох, түвшинг ахиулах зорилготойгоор INTERLINK гадаад хэлний сургалтын төв нээгдлээ. Тус төв америк, монгол мэргэжлийн багшаар сургалтыг зохион байгуулах бөгөөд 2010 онд хэвлэгдсэн Кембриджийн англи хэлний сурах бичигээр хангана. Энэхүү сурах бичиг нь оюутны ном, дасгал ажлын ном, сонсох дасгал, видео хичээл, электрон дасгал ажил зэргийг багтаасан сургалтын цогц хэрэглэгдэхүүн юм. Насанд хүрэгчдэд зориулсан A1, Council of Europe level / анхан шатны / 40 хоногийн сургалт 2012 оны 11-р сарын 21-ээс эхлэн явагдах гэж байна.Сургалт Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 17,30 - 19,00 цагийн хооронд явагдана. Бүртгэлийг өдөр бүр 99248331, 98124489, дугаарын утсан дээр болон, цахим хэлбэрээр Interlink.eastern@yahoo.com хаягаар авч байна. Манай хаяг Боловсрол соёлын газрын 2 давхарт.